
Азийн хөлбөмбөгийн холбооны "Чэллэнж лиг" /AFC Challenge League/ тэмцээний урьдчилсан шатны хоёр тоглолт өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно. Монголын дээд лигийн аварга “Улаанбаатар”, мөнгөн медальт “Төв азарганууд” багууд өнөөдөр Тайванийн лигийн хоёр багтай тоглох юм. Энэ удаа Тайванийн лигийн 1, 2-р багууд болох “Tainan City”, “New Taipei Hang Yuan” багууд манай талбайд тоглоно.
Тоглолтыг Азийн хөлбөмбөгийн холбооноос томилогдсон мэргэжлийн шүүгч, тоглолт зохион байгуулах мэргэжилтнүүд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулах юм.
“Төв азарганууд” багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай
Бид энэ тоглолтод зориулж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн. Манай багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарсан. Энэ удаа дээд лигт тоглосон легионер тамирчид бүгд солигдсон. Бидэнтэй Бразилийн гурав, Японы дөрвөн тоглогч нэгдсэн. Мөн өнгөрсөн улиралд БНХАУ-ын Тайбэйн лигт тоглосон О.Мөнх-Оргил энэ тэмцээнд оролцохоор манай багтай гэрээ байгуулсан. Энэ нь бидэнд туршлага нэмж байна гэж харж байна.
Өнөөдрийн тоглолтын хуваарь:
11:00 - “Төв азарганууд” - “Tainan City”
16:00 – “Улаанбаатар” - “New Taipei Hang Yuan”