
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна.
Хөтөлбөрийн дагуу Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын дараа Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа өнөөдөр 13:00 цагт эхэлнэ.
Мөн оройн 21:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөнхөд орших Монгол наадам” үдшийн тоглолт зохион байгуулагдах бол Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болно.





