
Lisa K-pop-ын шүтээн уран бүтээлч байх хугацаандаа тулгарч байсан хүндрэл, хязгаарлалтуудын талаараа дэлгэжээ.
Toronto Star сонины пүрэв гарагт нийтэлсэн мэдээлснээр, Лиса өөрийн бие даасан баримтат кино болох “Always Lalisa”-д өмнөх харилцаанууд болон K-pop шүтээнүүдийн амьдралд байдаг хязгаарлалтуудын талаар ярьсан байна.
Лиса 2011 онд 14 настайдаа YG Entertainment-д дадлагажигчаар бэлтгэгдэхээр Өмнөд Солонгост очжээ. Тэр үеэ дурсахдаа “Би үзэл бодлоо илэрхийлэх, эсвэл бодлоо хэлж зүрхэлдэггүй байсан” гэжээ.
Мөн тухайн жилүүдэд сар бүр удирдлагууддаа үнэлгээ хийлгэхээр үзүүлбэрийн бичлэг илгээдэг байсан тухай болон авдаг санал, шүүмжийн талаар ярихдаа нулимсаа арчиж буй нь баримтат кинонд гардаг байна.
Лиса “K-pop-ын соёлд бид үерхэж болдоггүй. Залуу байхдаа би хэд хэдэн удаа үерхэж байсан ч харилцаагаа нууцлах шаардлагатай байсан. Миний хувийн харилцаа BLACKPINK-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зүйл болоосой гэж би хүсээгүй” хэмээн ярьжээ.
Тэрээр мөн өнгөрсөн онд гаргасан анхны бие даасан студийн цомог болох “Alter Ego” нь өөрийнх нь романтик харилцааны бодит туршлагаас сэдэвлэсэн болохыг хэлсэн байна.
Тус цомгийн “Dream” дуу нь өмнө нь нууцалж байсан нэгэн харилцаанаас нь сэдэвлэсэн гэдгийг Лиса тайлбарлажээ.
Дуугаа гаргахаасаа өмнө тэр хуучин хамтрагчтайгаа холбогдож, зөвшөөрөл хүссэн байна. Харин экс нь шүтэн бишрэгчид өөрийг нь хэн болохыг мэдэхгүй байх нөхцөлтэйгөөр дуугаа гаргахыг зөвшөөрчээ.