УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороотой нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хэмээн нэрлэсэн. Энэхүү Байнгын хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж даргаа шинээр сонгох асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газарт хамтран ажиллаж буй намууд УИХ-ын түвшинд ч мөн хамтран ажиллаж томилгоо хийж байгаа юм. Үүний дагуу ХҮН намаас УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хүнийн саналаар түүнийг даргаараа сонгохыг дэмжив. Үүнтэй холбогдуулан Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигч Б.Найдалаагийн товч намтрыг танилцуулъя.
Б.Найдалаа нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй.
2024 оны Япон улсын КобегийниИх сургуульд хөгжлийн эдийн засгийн сэдвээр эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан.
1997-2000 онд өөрийн төгссөн Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш,
2004-2008 онд Анод болон Хаан банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал,
2008-2011 онд MCS ХХК, Юнител ХХК-ийн газрын захирал,
2011-2020 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
2016-2024 онд ХҮН намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн,
2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.
1. Н.Алтаншагай,
2. А.Ариунзаяа,
3. Х.Баасанжаргал,
4. Ц.Баатархүү,
5. О.Батнайрамдал,
6. Ж.Баясгалан,
7. Б.Бейсен,
8. Х.Болормаа,
9. Д.Бум-Очир,
10. Ш.Бямбасүрэн,
11. Ж.Галбадрах,
12. А.Ганбаатар,
13. Д.Ганмаа,
14. М.Ганхүлэг,
15. С.Зулпхар,
16. Т.Мөнхсайхан,
17. Ц.Мөнхтуяа,
18. Б.Найдалаа,
19. М.Нарантуяа Нара
20. Д.Рэгдэл,
21. О.Саранчулуун,
22. М.Сарнай,
23. Б.Түвшин,
24. Б.Уянга,
25. Г.Хосбаяр,
26. Б.Хэрлэн,
27. Д.Энхтуяа,
28. М.Энхцэцэг,
29. С.Эрдэнэбат,
30. Л.Энхнасан.