
Цагаадайн улсын цэргийн жанжин, түүхч Мухаммед Хайдар Дулатын “Эр зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой” номыг анх удаа монгол хэлнээ дуун хөрвүүлжээ.
Монголын түүхэн онцгой үнэтэй, түүхэн эх сурвалж болсон тус номын нээлт Чингис хаан үндэсний музейн Номын санд болов.
Уг номыг СГЗ Т.Султан монгол хэлнээ хөрвүүлж, редактораар УГЗ, найруулагч На.Болд ажилласан. Мөн эл бүтээлийг Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” санд хэвлэжээ.
Их эзэн Чингис хаан сэрүүн тунгалаг ахуйдаа дөрвөн хөвүүндээ газар нутгаа хуваан өгсөн байдаг. Тэр дөрвөн улсаас хан хөвгүүний нэрээр нэрлэгдэж үлдсэн нь Цагаадайн улс юм. Түүнчлэн Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улсад хэрэглэж ирсэн монгол хэлийг өнөөг хүртэл “Цагаадайн хэл” гэж түүхчид нэрлэдэг байна.
-660x0.png)
-660x0.png)
Номын зохиолчийн жинхэнэ нэр нь Мирза Хайдар Гүрган Дулат юм. Тус нэрийн “гүрган” гэсэн нь “хүргэн” гэх утгатай. Тодруулбал, алтан ургийн буюу Цагаадайн угсааны хүн хэмээн үзэж болох юм.