
2026 он гарснаас хойш энэ сарын 22-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гол мөрөн, нуурын мөс цөмөрсөн нийт 17 дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ сарын 20-нд Архангай аймгийн “Ноогт” нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн тухай дуудлага онцгой байдлын албад иржээ. Дуудлагын дагуу ажиллаж, живсэн автомашиныг татан гаргаж иргэн Ч.Э-д хүлээлгэн өгчээ. Мөн 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байгаад голын эрэг рүү унасныг аврагчид эсэн мэнд татан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Гол, усны гадарга бүрэн хөлдөж амжаагүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед иргэд хариуцлагагүй байдлын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох, эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна.
Иймд, эцэг эхчүүд та бүхэн:
Хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх;
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байхад онцгой анхаарч, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.