
Монголын түүх, өв соёлыг хиймэл оюун ухааны технологитой хослуулсан “Хаадын тамга: Хубилай хаан” түүхэн бүрэн хэмжээний кино өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд нээлтээ хийнэ.
Энэхүү бүтээл нь Монголын түүх, өв соёлыг орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан үзэгчдэд хүргэж буйгаараа онцлог юм.
Уг бүтээлд ах дүүсийн зөрчил, хаан ширээний төлөөх тэмцлийн дунд Хубилай хаан их гүрний ирээдүйг тодорхойлох сонголтын өмнө зогсоно. Түүний төрийн шинэчлэл, алсын хараа, Японыг зорьсон далайн аян дайны тухай өгүүлнэ.
Киноны нээлтийн үзвэр Зайсан дахь “Skywing Cinemanext” кино театрт 14:00 болон 17:00 цагт гарна.