
УИХ-ын чуулганы хуралдааны Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг "Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн" хэмээн танилцуулав. Гэхдээ УИХ-ын дарга араас нь "Би зургаан сарын өмнө "60 хувийн хүүтэй, апплейкешний зээл, 45 хувийн хүүтэй ББСБ-уудын зээлийн хүүг бууруул, иргэдээс зээлийн хүүнээс гадна элдэв шимтгэл авдгийг болиул" гэдэг үүрэг өгсөн. Гэтэл энэ үүрэг даалгавар биелэхгүй байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн. Түүнээс халж байгаа асуудал байхгүй" гэв.
Хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалтыг нууцаар явуулахад УИХ-ын гишүүдийн олох нь уг саналыг дэмжсэнгүй.