Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харваанд эрхий мэргэн харваачид цэцээ сорьж байна.

Сурын харвааны эмэгтэй харваачдаас хамгийн өндөр оноо авсан шилдэг 16 харваач тодорлоо.  

Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа, Монгол Улсын мэргэн Л.Одсайхан, аймгийн мэргэн Л.Мөнхзул нар 36 сумнаас 34 онож тэргүүлж эхэллээ.

Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Аззаяа, Монгол Улсын гоц харваач М.Мөнх-Амгалан, П.Даваадорж, аймгийн мэргэн Т.Мөнхшүр, аймгийн онч харваач Н.Банзрагч нарын харваачид 36 сумнаас 33 онож тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.

Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх, аймгийн мэргэн Ю.Мөнхчимэг, Монгол Улсын онч харваач Э.Биндэръяа, аймгийн мэргэн Э.Эрдэнэгэрэл, Б.Мөнхцэцэг, С.Хулан, Ж.Нарантуяа нарын харваачид 32 онож, энэ жилийн наадмын шилдэг 16-д үлдлээ.

Үндэсний их баяр наадмын сурын харвааны түрүү тодруулах харваа Сурын талбайд удахгүй болно.