
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газраас "УИХ-ын шинэ дарга сонгогдтол хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгөөч" гэсэн хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийнх нь дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.