
УИХ-ын Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт хандан "Асуултаа зөөлөн байдлаар асууж байгаа шүү. Асуултад хариулахдаа заасан байдлаа багасгаарай. Та Эдийн засаг, хөгжлийн сайд шиг биш Батлан хамгаалахын сайд шиг хариулаад байна шүү. Үүнийгээ болиорой. Геополитик ярьдаг хүний амаар яриад байна. Таны ярианаас авчихаар хариулт алга" гэв.