
Дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2025 оны эхний есдүгээр сард 60.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны эхний есдүгээр сартай харьцуулахад 4.7 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ингэж өсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2.1 их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 3.1 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны эхний есдүгээр сард 24.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн сартай харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр өсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 774.9 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэл, барилгын салбарынх 254.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.