
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж улсын харцага Н.Золбоогоор тав давлаа.
Улсын наадмын тавын даваанд хоёр удаа барилдаж өвдөг шороодож байсан цэргийн арслан Г.Жамбалдоржийг нутгийнх нь бөх улсын харцага Н.Золбоо амлаж начин цолны босго алхууллаа.