
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Энэ даваанд улсын начин цолны болзол хангасан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Шаравдоржийг амлан барилдаж давлаа. Ингэснээр аймгийн хурц, бадрангуй арслан Д.Алтанцоож улсын харцага цолны болзол хангаж байна.