Индонезийн Жакарта хотод 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн болж байна.
“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд “Улаанбаатар Аманзонс” баг хэсгийн хоёр дахь тоглолтод Германы “Bonn Baskets” багийг 19-18-аар хожлоо. Энэ хэсэгт Монгол, Тайландын багууд адил нэг хожилтой боллоо. Одоо Тайланд болон Германы багуудын тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх хоёр багийн нэр тодорно.
Гавьяат тамирчин О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Аманзонс” баг эхний тоглолтоо Тайландтай хийж хожигдсон ч Германы багийг хожиж хэсгээсээ шалгарах боломжоо хадгалж чадлаа.
Дэлхийн цуврал болох “FIBA 3x3 Jakarta” тэмцээний хасагдах шатны тоглолтууд маргааш болно.
