
Пуэрто Рикогийн дуучин, реппер, жүжигчин Бад Банни Диснейн “Toy Story 5” кинонд мартагдсан тоглоомын дүрд дуу оруулахаар болжээ.
Диснейн мэдээлснээр, тэрээр “Pizza With Sunglasses” нэртэй дүрд дуу оруулах аж. Уг дүр нь хаягдсан агуулахад амьдардаг мартагдсан тоглоомуудын жижиг бүлгийн гишүүн аж. Мөн кинонд шинээр Шотландын жүжигчин Алан Камминг нэгдэхээр болсон бөгөөд тэрээр Вүүдигийн морь "Bullseye"-ийн сөрөг талын хувилбарт дуу оруулах гэнэ.
“Toy Story 5” кино ирэх зургаадугаар сарын 19-нд нээлтээ хийх бөгөөд сүүлийн триллер нь өнгөрсөн мягмар гарагт цацагджээ. Анх 1995 онд эхэлсэн Toy Story цуврал нь хүмүүс байхгүй үед тоглоомууд амь ордог ертөнцийг харуулдгаараа алдартай. Энэ удаагийн ангид Buzz Lightyear болон халцарч эхэлсэн Woody нар эзэн Bonnie-гээ “Lilypad” нэртэй ухаалаг төхөөрөмжөөс хамгаалахын тулд дахин нэгдэж байгаа талаар өгүүлэх аж.