
2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Японы үндэсний шигшээ багийг Мексикийн хөгжөөн дэмжигчид угтан авах үеэр тоглогчид ковбой малгай өмсжээ. Япон улсын шигшээ баг эхний тоглолтоо зургаадугаар сарын 14-нд АНУ-ын Даллас хотод Нидерландын эсрэг хийнэ.
Японы шигшээ багийг ДАШТ-д оролцохоор Мексик улсад хүрэлцэн ирж, сургуулилалт хийхээр Монтеррей хотыг зорих үед Нуэво Леон мужийн захирагч Самуэль Гарсиа Японы багийнханд ковбой малгай бэлэглэжээ.
Мөн Японы баг энэ сарын сүүлээр Монтеррей хотод хэсгийн шатны нэг тоглолтоо хийх хуваарьтай байгаа бөгөөд ДАШТ-ий баярын арга хэмжээнүүд Мексик, АНУ, Канад даяар эхлээд байна.
Ковбой малгай нь Мексикийн хойд бүс нутаг, ялангуяа Нуэво Леон мужийн соёлын бэлгэ тэмдгүүдийн нэг юм. Тус мужийн төлөөлөгчид олон улсын зочдыг угтахдаа ийм төрлийн дурсгалын бэлэг гардуулах нь түгээмэл байдаг. Монтеррей хот нь 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулах Мексикийн гол хотуудын нэг билээ.