
Засгийн газраас Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяртай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, тухайн онд нь багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийсэн билээ.
Энэхүү зохицуулалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон харьяа нийгмийн даатгалын байгууллагууд маргааш буюу аравдугаар сарын 31-ний бямба гарагт нөхөн ажиллахаар болжээ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор долоодугаар сарын 17-ны ажлын өдрийг аравдугаар сарын 31-нд шилжүүлсэн тул иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалтай холбоотой үйлчилгээ авахдаа цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.