Үндэсний их баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртсэн Хэнтийн аймгийн Жаргалтхаан сумын уугуул, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Шаравдоржийн Отгонтөгсийн шинэ цолны мялаалга наадам өнөөдөр болж байна. Жаргалтхаан сумын төвд болж буй Улсын начин Ш.Отгонтөгсийн цолны хүндэтгэлийн 256 бөхийн барилдаанд улсын цолтой 21 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Хүдэрбулга, улсын начин Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах, Х.Гантулга, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр нарын бөхчүүд барилдаж байна.
Төрийн их баяр наадамд тав даван эр бяраа гайхуулан Хан Хэнтий нутгийнхаа нэрийг өндөр өргөсөн Жаргалтхаан сумын уугуул, “Хан-Хэнтий аварга” дэвжээ, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, ЭБЭГ ХХК-ийн бөх, аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгсөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, ЭБЭГ ХХК-ын зүгээс “Ланд круйзер 300” марзийн автомашины бэлэглэлээ.

