
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн шалгалтад 49 014 суралцагч хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд шалгуулагчид 87-95 хувийн ирцтэй хамрагджээ.

Энэ удаа нийт 194 суралцагч 800 онооны болзол хангасан байна. Энэ нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт аж. Олон улсын шалгалтын дүн оноогоо дүйцүүлэн тооцуулсан 6032 суралцагч байна. Энэ нь өмнөх оноос мөн өссөн үзүүлэлт юм.
