
Тайланд улсад дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа. 14 орны баг тамирчин өрсөлдсөн тэмцээний эмэгтэйчүүдийн 15 км зайн уралдаанд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний өмнөх 12.5 км тэшилтийн төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дөрөвдүгээр байрт шалгарсан юм.
Азийн цомын “Kaeng Krachan-2026” тэмцээнд Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ баг бүтэн багаараа оролцсоноос нэг мөнгөн медальтай тэмцээнийг дуусгалаа. Казахстан, БНСУ, Тайландын тамирчид өндөр амжилт үзүүлэв.
