
Хэнтий аймаг, Бор-Өндөр Хүйх багийн "Хөгзөдийн булаг" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 15:03 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж 17:56 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт 5 га талбай өртөж шатсан байна.
Мөн түүнчлэн Дорнод аймгийн Халхгол сум Ялалт багийн "Баруун шавар" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тус өдрийн 17:25 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 22:26 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.