
Хадат уулсаас Хималайн нуруу хүртэл адуу, хүн хоёрын холбоо цаг хугацаа, соёл иргэншлийг дамжин үргэлжилжээ.
Энэхүү археологийн аялалд зохиогч, археологич Вилльям Т. Тэйлор хүн төрөлхтний түүхэн дэх чухал үйл явдлууд болон бидний амьдарч буй өнөөгийн ертөнцийг бүтээхэд адуу хэрхэн тусалсныг судалсан байна. Тэйлор адууны гарал үүсэл болон баруун Евразийн тал нутгаас тархсан ул мөрийг судлан шинжилж, морин тэрэгний тээвэр, улмаар морь унах аргад шилжсэн асар их өөрчлөлт гээд адуу хүн төрөлхтний түүхийн замналыг хэрхэн өөрчилснийг шинэлэг байдлаар энэхүү бүтээлдээ өгүүлжээ.
Тэрээр уугуул ард түмний үзэл санаа, эртний ДНХ, Монголоос Америкийн Их тал нутаг хүртэл түүнээс ч өргөн хүрээний шинэ судалгаанд тулгуурлан дэлхийн даяаршил, худалдаа, биологийн солилцоо, нийгмийн тэгш бус байдлын үүсэл хөгжилд адуу ямар байр суурь эзэлж байсныг харуулсан томоохон нээлтүүдэд уншигч таныг хөтөлнө.
"Туурайн төвөргөөн бүтээл" нь адуу ба хүн төрөлхтний эртний түүхийн талаарх судалгааны өнөөгийн ойлголтыг шинэ түвшинд гаргаж, адуутай харилцах хүний холбоо нь хүн төрөлхтөн болон биднийг хүрээлэн буй дэлхийн хувь заяанд ямар утга учиртай болохыг дахин эргэцүүлэхэд хүргэнэ.