
Олон улсын оюутны холбооноос "FISU World University Mind Sports" буюу оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Ляочэн хотод зохион байгуулж байна. 22 орны 200 гаруй тамирчин, албаны төлөөлөл оролцож буй тус тэмцээний шатрын төрөлд Монголын оюутны баг оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд Г.Сүхбат, Н.Энхболор, Х.Өлзийхишиг нарын оюутан шатарчид багтсан. Манай шатарчид үндсэн стандарт төрлөөс гадна түргэн тоглолын тэмцээнд оролцож байна.
Тэмцээний аваргууд баасан гарагт тодорно.