Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, гэрээр 1093, эдгэрсэн 3333 тохиолдол хавьтал 36307, нас баралт хоёр байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг. Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандан, харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдах боломжтой.

Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандан лавлах боломжтой.