
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Би сайдын суудал бус хууль бус үйлдэл, хулгайтай тэмцэхтэй холбоотой мэдээлэл хийсэн. Хууль бус бүхэнтэй эвлэрээгүйн төлөө хоёр байтугай 20 удаа чөлөөлөгдсөн ч харамсахгүй. Би хууль зүйл салбарт очихдоо арай ч ийм болчихсон гэж бодоогүй. Цагдаа, шүүхийн байгууллагын зарим нэг ялзарсан удирдлагуудад нь төр нь дуугарч чадахаа больтлоо барьцаалагдчихсан байна гэж төсөөлөөгүй.
Намайг чөлөөлж болно. Гэхдээ миний үзэл бодол, үнэт зүйлийг хэзээ ч чөлөөлж чадахгүй. Би хууль бус, үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудлаар шүгэл үлээсэн. Цаашдаа ч чангаар шүгэл үлээнэ гэж бодож байгаа. Ярих асуудал олон бий. Надад яриагүй сэдэв, дурдаагүй нэр олон бий. Намайг устгачихдаггүй л юм бол миний олж харсан улс орны эрх ашигтай холбоотой аймшигтай мэдээлэл, баримт нотолгооноос холдуулж чадахгүй. Монгол Улсын дотоод аюулгүй байдал өнөөдөр хутганы ирэн дээр байна. Харамсалтай нь бүх түвшинд нууж ирсэн" гэлээ.