
Өнөөдөр “Бичиг үсгийн олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг 1966 оны Боловсролын сайд нарын дэлхийн бага хурлын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн есдүгээр сарын 08-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож байжээ.
Энэхүү өдөр нь бүх нийтийн соёлын боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулах, эх хэлний боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.
Дэлхий нийтэд 260 сая гаруй хүүхэд сургуульд хамрагдаагүй, өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь бичиг үсэг, тоо бодох чадвар эзэмшээгүй, 750 сая гаруй насанд хүрэгч уншиж, бичиж чадахгүй байгааг ЮНЕСКО-гоос мэдээлдэг.