
Монгол Улс 2022 оноос хойш 1838 цахилгаан автомашин импортолжээ. Үүний 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч, 2026 оны эхний найман сард 365 ширхэг цахилгаан автомашин импортлогджээ.
Тодруулбал,2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв. 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.
2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ.
2026 оны эхнээс наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 365 ширхэг, 7.5 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ.