
Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” кино дэлхийн кино зах зээлээс ойролцоогоор 1.68 тэрбум ам.долларын орлого олсноор "Universal Pictures"-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой бүтээл болжээ.
Ингэснээр тус кино 2015 онд 1.67 тэрбум ам.долларын орлогоор студийн рекордыг тогтоож байсан “Jurassic World”-ийг ардаа орхисон байна. “The Odyssey” ес дэх долоо хоногтоо дэлхийн кино театруудад гарч байгаа билээ.
Хомерын 3000 орчим жилийн өмнөх “Одиссей” туульсаас сэдэвлэсэн уг кинонд Мэтт Дэймон Одиссейгийн дүрийг бүтээж, Анн Хэтэуэй, Роберт Паттинсон, Зендая, Том Холланд, Шарлиз Терон, Лупита Нионго нарын жүжигчид хамтран тоглосон юм.
“The Odyssey” нь "Universal"-ийн рекордыг шинэчилснээс гадна Ноланы карьерын хамгийн өндөр орлоготой кино болж, мөн IMAX форматаар хамгийн их орлого олсон киноны рекордыг тогтоогоод байна.