
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.
Цаашид УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно" гэв.
