
Азийн хөлбөмбөгийн холбооноос U20 насны эрэгтэй багуудын 2027 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шгатны "I" хэсгийн тоглолтыг Монголд зохион байгуулж байна. Энэ хэсгийн эхний тоглолт Монгол болон Умард Марианы арлуудын багуудын хооронд боллоо. Тоглолт 7:0 онооны харьцаагаар Монголын залуучуудын шигшээ багийн ялалтаар өндөрлөж, манай залуус хэсгийн эхний 3 оноогоо авлаа.
Тоглолтын эхний гоолыг 14 дэх минутад Н.Эрдэнэбаатар оруулсан бол сүүлийн 7 дахь гоолыг 90+4 минутад Ж.Ёндондорж оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм. Мөн 51, 60 дахь минутад Э.Молор хоёр дараалан гоол хийж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Монголын баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Гуамын багтай ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 6-ны 13:00 цагаас хийнэ.
Тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

