
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 13-ны 17:55 цагт хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиж, хээрийн түймрийг унтраасан байна. Албан хаагчид мөн өдрийн 21:25 цагт түймрийг цурманд оруулжээ. Түймэрт 400 га талбай өртөж шатсан байна.