Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт үргэлжилж байна.

Төрийн их баяр наадмын шүдлэн насны уралдаанд нийт 225 морь бүртгүүлснээс 131 нь сэрвээний өндрийн стандартыг хангалаа.

Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ түрүүлж, тод магнай торгон жолоо өргүүлж наадамчин олноо баясгалаа.

-Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очирын төгс зээрд

-Айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хөх бор

-Айргийн дөрөвт, Төв аймгийн Бүрэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач С.Эрдэнэбатын хээр

-Айргийн тавд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ж.Доржсамбуугийн хээр тус тус хурдлав.