
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн болох Кюүшюү башё өндөрлөсний дараа уламжлал ёсоор Ёкозүнагийн зөвлөл хуралджээ. Токио хотод өчигдөр болсон энэхүү хурлаар 2026 сүүлийн тэмцээнийг дүгнэн ярилцсан байна.
Ёкозүнагийн зөвлөл 11 сарын тэмцээнийг есөн даваа, зургаан унаатай дуусгасан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнг онцлон магтжээ. Энэ оны гурван тэмцээнийг өнжсөн ч сүүлийн тэмцээнд бэртэлтэй хэдий ч барилдаанаа үргэлжлүүлж дуусгасан түүнийг сайн байсан гэж үнэлжээ. Ёкозүнагийн зөвлөлөөс ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнг бэртлээ бүрэн эдгээж, ирэх жилийн тэмцээнд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн түүнийг ирэх оны нэгдүгээр сарын тэмцээнд аваргын төлөө ёкозүна Ооносатотой өрсөлдөнө гэж Ёкозүнагийн зөвлөлөөс үзэж байгаагаа мэдэгджээ.
Ташрамд дуулгахад, 2026 оны сүүлийн тэмцээнд ёкозүна Ооносато 13 даваа, хоёр унаатайгаар Эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртсэн юм. Түүний хувьд ижил даваатай байсан Вакамотохарүтай нэмэлт барилдаан хийж түрүүлсэн билээ.