Улсын хэмжээнд 21 хүртэлх насны залуучуудын ажилгүйдлийн түвшин улсын дундажтай харьцуулахад хоёр дахин өндөр буюу есөн хувьтай байна. Харин улсын дундаж нь 5.9 хувь байна.
Учир нь залуу үеийнхний харилцаа хандлага, ерөнхий ур чадвар ажил олгогч нарт гологдож байгаа юм. Нийт ажил олгогчдын 23 хувь нь өөрсдийн шаардлагад бүрэн нийцсэн хүнээ ажилд авч чаддаггүй гэж хариулжээ.