Монголын хөлбөмбөгийн холбооны “Дээд лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. 2024-2025 оны улирлын тоглолтод 10 багийн оролцож шилдгүүдээ тодруулав.

Лигийн аваргаар “СП Фалконс” баг шалгарч цомын эзэд боллоо. Энэ удаагийн тэмцээний мөнгөн медалийг “Хангарь” клуб, хүрэл медалийг “ЭФ СИ Улаанбаатар” клуб тус тус хүртлээ.

Дээд лигийн хамгийн цэвэр тоглолттой багийн шагналыг “Брера-Илч” клуб хүртжээ. Тус баг лигийн тоглолтын үеэр шар, улаан хуудсыг хамгийн бага авчээ.

Тэмцээний үеэр 32 гоол оруулсан СП Фалконс багийн тоглогч М.Батхишиг шилдэг довтлогчийн шагнал хүртсэн бол тус багийн тоглогч Алконс Андре Фэррэйра шилдэг хагас хамгаалагчийн шагналын эзэн болжээ.

Монголын Дээд Лигийн 2024/2025-ийн Шилдэг 10 баг

Алтан медаль: "СП Фалконс" клуб 

Мөнгөн медаль: "Хангарьд" клуб 

Хүрэл медаль: "ЭФ СИ Улаанбаатар" клуб 

4-р байр: "Дэрэн" клуб

5-р байр: "Бишрэлт-Хоромхон" клуб

6-р байр: "Ховдын Хүлэгүүд" клуб

7-р байр: "Хантерс" клуб

8-р байр: "Эрчим" клуб

9-р байр: "Төв Азарганууд" клуб

10-р байр: "Брера-Илч" клуб тус тус шалгарлаа.