
УИХ дахь АН-ын бүлэг даргаа шинээр сонгох тухай яриад удаж байна. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсон учир бүлгийн даргаа шинээр сонгох шаардлагатай болсон юм. Өнөөдөр бүлгийн дарга шинээр сонгоно гэсэн мэдээлэл байсан ч хойшлуулжээ. Бүлгийн даргад нэр дэвшигчдийн нэг УИХ-ын гишүүн Б.Түвшин энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Бүлгийн даргаа энэ сарын 12-нд шинээр сонгохоор хойшлуулчихлаа. Би нэр дэвших бодолтой байгаа. Гэхдээ нэрээ дэвшүүлэх нь тодорхой процесстой асуудал шүү дээ. Надаас гадна бас хэд хэдэн гишүүн нэрээ дэвшүүлэх тухай ярьж байгаа" гэв.