
Цаг үеийн асуудлаар Хувийн цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл өглөө.
Тус холбооны төлөөлөл" Улсын хэмжээнд өнөөдөр 500 гаруй хувийн цэцэрлэгт 8,000 орчим багш ажилтан ажиллаж байгаа. Эдгээр багш нар арваннэгдүгээр сарынхаа цалинг одоог хүртэл авч чадаагүй байна.
Улмаар цалингаа авч чадаагүй учир татвар, шимтгэлээ төлж чадахгүй нөхцөлд ороод байна. Сангийн яамнаас арванхоёрдугаар сарын 5-нд буюу баасан гарагт, арваннэгдүгээр сарын санхүүжилтийг олгоё, арванхоёрдугаар сарын санхүүжилтийг энэ сарын 25-ны дотор олгоё гэж хэлсэн. Энэ үгэндээ хүрч чадахгүй бол бид энэ сарын 5-нд ажил хаяна" гэлээ.