
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын ширээний теннисний эрэгтэй багийн төрөлд Японы баг түрүүллээ. Багийн финалын тоглолтод олимп, дэлхийн аваргуудыг эгнээндээ багтаасан БНХАУ-ын багийг түрүүлнэ гэсэн таамаглал байсан юм. Гэвч тоглолтыг Японы баг эргүүлж, 2:2 болгон тэнцүүлж чадсан. Шийдвэрлэх сүүлийн тоглолтод Сора Мацушима Вэн Рибог 3:1-ээр буулган авсаар Азийн наадмын аварга боллоо.
1966 онд Бангкокт болсон Азийн наадамд Японы эрэгтэй баг түрүүлснээс хойш БНХАУ-ын баг бүрэн ноёрхож байв. Зөвхөн БНСУ-ын баг л хоёр удаа буюу 1986, 1990 онуудад түрүүлж байсан удаатай.
Азийн наадамд төдийгүй олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын хүчирхэг баг түрүүлсээр байгаа. Тэгвэл энэ жилийн “Айчи-Нагоя”-ын финалд Японы баг ялалт байгуулж, 60 жилийн дараа Азийн наадмын аварга цолыг дахин хүртлээ.