
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангийн төв болон салбар номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна.
Чингис хаан 1206 онд монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төрт ёс, хууль цааз, засаглалын шинэ тогтолцоог бүрдүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй номын үзэсгэлэн нь Чингис хааны түүхэн үйл хэрэг, Монголын эзэнт гүрний түүх, соёлын өв, судалгааны бүтээлүүдийг уншигчдад танилцуулах зорилготой юм.