
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд барилга байгууламжийн 13 төсөл, арга хэмжээ, их засварын 6 төсөл, арга хэмжээний биелэлт 87 хувьд хүрчээ.
Нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгуулла есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан.
Аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 70.1 буюу хамрагдвал зохих 271 910 иргэнээс 190 591 нь вакцинд хамрагджээ. Эрүүл мэндийн салбар өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд есөн дүүрэгт 757 суурь ор, нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт 1 607 ороор хүчин чадлаа өргөтгөхөөр төлөвлөжээ.