
Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч, эвдэлж, сүйтгэсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, урд шөнө буюу наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнө тус сумын Эгийн бүрхийн төгөл хэмээх газарт баавгай айлын гэр рүү дайрчээ. Иймд иргэд, малчид, хадлангийн бригадыг сонор сэрэмжтэй байж өөрсдийн аюулгүй байдал болон эд хөрөнгөө хамгаалахыг Батширээт сумын Засаг даргын Тамгын газраас анхаарууллаа.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгон руу баавгай орж ирсэн тохиолдол гарчээ.