
Өвлийн олимпын наадмын уулын цанын тэмцээнүүд Итали улсын Бормио хотноо үргэлжилж байна.
Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Ариунбат уулын цанын слалом төрөлд эхний гараанд 96 тамирчнаас 45 дугаар байрт шалгаран хоёрдугаар шатны өрсөлдөөнд шалгарлаа.
Өнөөдрийн уралдаан цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан ч манай тамирчин гараагаа амжилттай дуусгалаа. Хоёрдугаар шатны гараа манай цагаар 20цаг 30 минутад эхэлнэ.