
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Нийт дуудлагын 66 нь объектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага эзэлж байна.