
АНУ-ын Вашингтон хот дахь Смитсонианы Үндэсний амьтны хүрээлэн, Хамгаалалтын Биологийн Хүрээлэн (NZCBI)-д Азийн зааны эм тугал мэндэлжээ. Амьтны хүрээлэнгийн нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар зааны тугал даваа гарагийн өглөө 01:15 цагт (орон нутгийн цагаар) мэндэлжээ. Эх Нхи Линь 12 настай бол эцэг Спайк нь 44 настай бөгөөд тус хүрээлэнд өнгөрсөн хугацаанд Азийн зааны гэр бүл бүл нэмэлгүй бүтэн 25 жилийг өнгөрүүлжээ.
Шинэ төрсөн тугалд хийсэн эмнэлгийн анхны үзлэгээр:
Амьтны хүрээлэнд одоогоор зургаан нас бие гүйцсэн Азийн заан байгаа аж. Азийн заан нь устах аюулд орсон зүйл бөгөөд тээлт нь дунджаар 18–22 сар үргэлжилдэг. Бяцхан тугалын эх Нхи Линь тугалаа 21 сар тээн төрүүлсэн бөгөөд түүний анхны үр юм. Харин эцэг Спайк өмнө нь бусад амьтны хүрээлэнд гурван тугалын эцэг болсон ч харамсалтай нь тэдний хэн нь ч амьд үлдээгүй гэжээ.
“Нхи Линь болон Спайк нарын ген, тэдний тугалаар дамжин Хойд Америк болон дэлхий даяарх Азийн зааны популяцийн генетикийн олон янз байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг Смитсонианы Үндэсний амьтны хүрээлэн мэдэгдэлд онцолжээ.

Тугал ойролцоогоор нэг сарын турш эхтэйгээ, сүргийн бусад гишүүд болон асрагчидтайгаа олон нийтийн нүднээс хол дасан зохицож, холбоо тогтоох хугацаа өнгөрөөх бөгөөд үүний дараа л амьтны хүрээлэнгийн үзмэрт гарах аж.
“Азийн заанууд бол ухаалаг, эмзэг, нийгэмшсэн амьтад тул ийм холбоо тогтоох нь тугалын хөгжлийн хувьд маш чухал” гэж хүрээлэнгийн зүгээс тайлбарласан байна.
Асрагчид тугал тайван, дөлгөөн зан ааштай эцэг Спайкийг дуурайх уу, эсвэл сэргэлэн, сахилгагүй эх Нхи Линь шиг болох уу гэдгийг сонирхон ажиглаж байна гэжээ. Мөн өөр нэг онцгой чухал асуудал хөндөгдөж байгаа нь тугалд ямар нэр өгөх тухай асуудал юм. Смитсонианы Үндэсний амьтны хүрээлэнгээс олон нийтийг тугалд нэрийг сонгох санал асуулгад оролцохыг урьжээ. Заан асрагчдын багийн сонгосон, эх Нхи Линийн вьетнам гаралтай нэртэй уялдсан дөрвөн хувилбарыг дэвшүүлжээ. Тодруулбал,