
Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээний банцүкэ гарлаа. Ирэх сарын 12-нд эхлэх Нагоч башёд озэки цолоо эргүүлэн аваад удаагүй байгаа Киришима Б.Лхагвасүрэн ёкозүна цолны болзлыг дахин сонслоо. Энэ удаа сүмогийн холбооноос түүнд заавал түрүүлэх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Киришима хаврын тэмцээнд түрүүлж, тавдугаар сарын тэмцээнийг 12 даваатайгаар дэд байранд орсон юм.
Өмнөх тавдугаар сарын тэмцээнд амжилт муутай барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил жюүрёод барилдана.
Ирэх долоодугаар сарын тэмцээнд 22 монгол бөх барилдахаар болжээ.