
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг аймаг, сумын сонгуулийн хороод бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Тодруулбал, аймгийн ИТХ-ын есөн мандатад 21, сумын ИТХ-ын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд таван нам оролцож байгаа бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг нэр дэвшигч өрсөлдөж байна.
Мөн аймгийн ИТХ-д нэг, сумын ИТХ-д дөрвөн бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу энэ сарын 6-наас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, 19-нийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт энэ сарын 21-нд болно.