Талбайн теннисний “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөхөд таван өдрийн тоглолт үлдлээ. Парис хотод болж буй тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Беларусын Арина Сабаленка БНХАУ-ын теннисчин Жэнь Чин Вэнийг хожиж хагас шигшээд үлдлээ. Ази тивийн ганц төлөөлөл Жэнь Чин өчигдөр болсон тоглолтод ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Дэлхийн тэргүүн теннисчин Сабаленка хагас шигшээд Польшийн Ига Свиатоштэй таарсан. Маргааш болох энэ тоглолтод Сабаленка хожиж чадвал Францын нээлттэй тэмцээний хамгийн оргил амжилтаа үзүүлж аваргын төлөө тоглох билээ.
Польшийн Ига Свиатош Францын нээлттэй тэмцээнд дөрвөн удаа түрүүлснээс сүүлийн гурван жил дараалан цом өргөсөн.
