
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн эрэгтэйчүүдийн уралдаанд АНУ-ын цаначин Бен Огден мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр урьдчилсан шатны уралдаанд 94 тамирчнаас хоёрдугаар байраар хагас шигшээд шалгарсан юм. Улмаар финалын уралдаанд Норвегийн алдарт цаначин Йоханнес Клэбогийн араас барианд орж, түүхэн амжилт үзүүллээ.
АНУ-ын цаначин хамгийн
сүүлд 1976 оны олимпын наадмаас медаль хүртэж байжээ. “Инсбрук-1976” олимпын XII олимпын наадмын гүйлтийн цанын 30 км зайн уралдаанд Билл Коч мөнгөн медаль хүртсэн юм. Энэ наадмаас хойш АНУ-ын цаначид медаль хүртээгүй билээ. 50 жилийн дараа медалийн буухиаг үргэлжлүүлсэн Бен Огден “Итгэмээргүй, үнэхээр
итгэмээргүй байна. Би үгээр илэрхийлж чадахгүй байна. Би үнэхээр маш их аз
жаргалтай байна. Спринтэд медальт байранд орсондоо бахархаж байна. Гэхдээ үүнээс
илүү зүйлийг хийх болно. Санаа зоволтгүй” гэсэн байна.
Гүйлтийн цанын тэмцээн энэ сарын 22-н хүртэл 10 км, 50 км, багийн буухиа, болон багийн спринт уралдаанаар үргэлжилнэ.
