
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн тэмцээний медалийн төлөөх барилдаан эхэллээ.
Өнөөдөр дэвжээнд гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд А.Адъяасүрэн Узбекистаны Умида Нигматоваг даралтаар цэвэр яллаа. Тэрээр “Ханжоу-2022” Азийн наадмаас энэ жиндээ хүрэл медаль хүртэж байсан бөгөөд хошой медальтан боллоо.
Мөн эрэгтэйчүүдийн +100 кг жинд Б.Гончигсүрэн Киргизийн Эмирхан Жолдошказьевийг нэмэлт цагт ялж, хүрэл медаль хүртлээ.
А.Адъяасүрэн Монголын багийн 9 дэх, Б.Гончигсүрэн 10 дахь хүрэл медалийг авчирлаа.